Quinnipiac Их Сургууль

Америкийн NewEngland бүст байрладаг Quinnipiac бол жижиг, хувийн их сургууль юм. Quinnipiac их сургуульд 6500 бакалаврын зэргээр суралцдаг ба Америкийн хойд зүгийн шилдэг их сургуулиудын 9т орсон. (U.S. News & World Report’s Best Colleges 2015).  Олон улсын оюутнууд бакалавр болон магистрын зэрэгт шууд элсэн орж шилдэг их сургуулийн зэрэгтэй болж тѳгсдѳг.
Quinnipiac их сургууль нь зиндаа ѳндѳртэй их сургууль ба олон улсын оюутнуудад ѳндѳр чанарын сургалт болон олон тѳрлийн боломжийг олгодог. Үүнд сургалтын тусламжийн курс, дадлагын хѳтѳлбѳр, сайн дурын ажил болон гадаадад суралцах гэх мэт ордог. Оюутнууд цѳѳхѳн оюутантай ангид суралцах учраас багш тарын таньд тавих анхаарал ѳндѳр юм.
Их сургуулийн Arnold Bernhard номын сан нь хичээл хийхэд таны тав тухтай байдлыг хангадаг тѳдийгүй сургуулийн гайхамшигт дүр тѳрхийг бүтнээр харах боломжтой. Мѳн нийтийн компьютерын заал нь утасгүй интернетээр хангагдсан. Номын сан нь иргэдийн сургалтыг мѳн явуулдаг ба энэ нь хичээлийн тусламж дэмжлэг болдог. Quinnipiac их сургуулийн  спортын ордон нь 172 м2 сагсан бѳмбѳг болон хоккейн талбайтай. Бас Mount Carmel Fitness & Recreation тѳвѳѳр оюутнууд дотоод хѳнгѳн атлетикийн талбай, бодибилдингийн ѳрѳѳ, олон талаар ашиглаж болох спортын талбай дасгалын тѳхѳѳрѳмж гэх мэт олон зүйилээр үйлчлүүлэх боломжтой. Tator  Hall байрны хичээлийн танхим, компьютерийн лаборатори нь Их сургуулийн нэр хүнд ѳсѳж буй инженерийн хѳтѳлбѳрт зориулсан том зайтай үүнд Компьютерчлагдсам инженерийн лаборатори ордог.
Дээрээс нь Quinnipiac их сургууль олон тѳрлийн байгууламжтай, мѳн 100 гаруй оюутны клубтэй учраас та хичээлээс гадуур цагийг зугаатай ѳнгѳрүүлэх болно.

Ѳндѳрт ордог Америкийн Их Сургууль
• Хойд зүгийн шилдэг их сургуулийн 9т ( U.S. News & World Report) (бүс бүсээр эрэмблэгдсэн их сургуулиуд бакалавр болон магистрын зэргийн бүх зэргээр элсэлт авдаг, гэхдээ 20оос доош докторантурт элсэлт авдаг.
• U.S. News & World Report‘s 2014, 2015 оны шилдэг шинээр гарч ирж буй их сургуулийн жагшаалтад Quinnipiac их сургуулийг хойд бүсийн их сургуулиудаас мэргэжлийн хичээл, факултат болон сургуулийн байрандаа хамгийн сүүлийн үеийн шинэчлэл хийсэн сургуулиудын 1т оруулсан.
• Bloomberg BusinessWeek Quinnipiac их сургуулийн бизнесийн бакалаврын мэргэжлийг 2015 онд 66т шалгаруулсан.
• Princeton Review 2014 оны шилдэг 295 бизнесийн сургууль болон шилдэг 378 коллежуудад Quinnipiac их сургууль багтдаг.
• Харилцаа холбооны сургуулийн факултет нь New England Emmy шагналд нэр дэвшсэн.
• New England Association of Schools and Colleges and the Board of Higher Education of the State of Connecticut бүрэн магадлан итгэмжлэгдсэн.
• Бизнесийн сургууль нь дэлхийн хамгийн эртний бизнесийн сургуульд магадлан этгэмжлэл олгодог  AACSB (Association to Advance Collegiate Schools of Business)-ээр магадлан этгэмжлэгдсэн.


Мэргэжлийн Зэргүүд

Нягтлан Бодох
Бизнес/MBA (5 жилийн хос зэрэг)
Эдийн Засаг
Хувийн болон жижиг дунд бизнесийн Менежмент
Санхүү
Олон Улсын Бизнес
Менежмент
Тамирчдын бэлтгэл
Харилцааны Неврологи (Мэдрэл Судлал)
Биохими
Биологи
Био-Эмнэлэг Судлал
Хими
Онош зүйн зураглал
Настан Судлал
Эрүүл Мэнд судлал
Микробиологи болон молекулын биологи
Сувилахуйн Ухаан
Мэргэжлийн Эмчилгээ
Физик Эмчилгээ
Эрүүгийн гэмт хэрэг шүүн таслах ажиллагаа
Хууль Судлал
Улс тѳрийн шинжлэж ухаан
Барилгын Инженер
Үйлдвэрийн Инженер
Механик Инженер
Програм Хангамжийн Инженер
Компьютер Мэдээллийн Систем
Тооцоолон Бодох Ухаан
Тоглоомны дизайн болон боловсруулалт
Дижитал дизайн
Зар сурталчилгаа
Био-Эрүүл Мэндийн Маркетинг
Харилцаа Холбоо
Кино, Видео болон олон талын хэвлэл мэдээлэл
Сэтгүүл Зүй
Маркетинг
Нийтийн Харилцаа

Шууд элсэн орох боломжтой зарим магистрын зэрэг

• Бизнесийн Удирдлага
• Эмнэлэгийн лабораторийн шинжлэх ухаан
• Молекул болон эсийн биологи
• Сэтгүүл Зүй
• Нийтийн Харилцаа

© 2015 succedu.mn. All rights reserved.