Бидний тухай

Манай Саксэду ХХК нь 2011 онд анх байгуулагдсан ба үүнээс хойш Монголын оюутан залуусыг дэлхийн шилдэг их сургуульд суралцахад нь хувь нэмрээ оруулсаар байна.

Манай компанийн ажилчид нь  боловсролын салбарт 10 гаруй жил ажилласан ажлын туршлагатай хамт олон юм.

Байгуулагдсан цагаасаа хойш Kaplan International Colleges- н албан ёсны Монгол дахь цорын ганц төлөөлөгчийн газраар ажиллаж байгаа ба компанийн хамтын ажиллагаа өргөжин Kaplan English World Wide, Kaplan Financial болон Kaplan Higher Education Academy, Kaplan Business School, University of Glasgow, University of Brighton – ны төлөөлөгчийн газраар ажиллаж байна.

Бидний зорилго

Манай компанийн зорилго нь дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан залуусыг суралцуулж улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах,  чадварлаг боловсон хүчин бэлтгэх юм.

Бидний үйлчилгээ

Хүүхэд залуус болон эцэг эхчүүд  хувь хүний  боловсролд анхаарал хандуулах болсон энэ цаг үед гадаадад суралцах сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай компани ойролцоогоор 100 гаруй оюутан залуусыг дэлхийн шилдэг их сургуульд Англи хэлний бэлтгэл, бакалавр, магистрын зэргийн сургалтанд Монгол улсын засгийн газрын тэтгэлэг болон төрийн сангийн зээл болон хувийн зардлаар суралцуулж байна.

Боловсролын энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг олон газруудаас манай компанийн  ялгарах онцлог бол бид  Их Британи, Америкийн Нэгдсэн Улс, Австрали, Сингапур гэх мэт улсуудын шилдэг их сургуулиудад Монгол хүүхдүүдийг Англи хэл, Бакалавр, Магистр,Докторантурт  элсэн ороход туслан , зөвлөгөө мэдээллээр үнэ төлбөргүй ханган, визний зөвлөгөө өгөх, орчуулгийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Мөн Дэлхийн шилдэг их сургууль, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, түүний ач холбогдолыг ойлгуулж, сурталчилан таниулахаар " KAPLAN INTERNATIONAL EDUCATION EXHIBITION " боловсролын үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.

© 2015 succedu.mn. All rights reserved.