Боловсрол, Соёл шинжлэх ухааны яамнаас Монгол улсын иргэдийг сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их дээд сургууль, коллежид суралцуулсаар байгаа билээ. Тэгвэл энэхүү сургалтын төрийн сангийн зээл, тэтгэлэгийг авахад хамгийн түрүүнд та дэлхийн шилдэг 100 их сургуулиас урилга авсан байх шаардлагатай билээ. Энэ санхүүжилтэд хамруулах олон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэрсийн жагсаалтыг олон улсын нэр хүнд бүхий Timeshighereducation.co.uk болон Shanghairanking.com тогтоодог. Манай хамтран ажилладаг Их Британи улсын Гласгоу их сургууль нь энэхүү жагсаалтын 94-рт жагсаж байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна.
Гласгоу их сургуулийн тухай та бүхэнд товчхон танилцуулья.
Гласгоу их сургууль нь 1451 онд Шотландын Гласгоу хотноо анх байгуулагдсан дэлхийн 4 дэхь их сургууль юм. /Англиар ярьдаг улсуудын/. Тус сургуулийг дэлхий дахинд танигдсан Адам Смитт болон маш олон алдартай хүмүүс төгссөн. Гласгоу их сургууль нь Их Британи улсын судалгааны шилдэг 24 их сургуулиудийн нэгдэл болсон Russel group-н гишүүн шилдэг судалгааны их сургууль юм.
Манай Саксэду ХХК нь Гласгоу их сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажилладаг ба бүх төрлийн мэргэжлээр бакалавр,магистр, докторын зэрэгт 2015-2016 оны хичээлийн элсэлт авч байна.
Та энэ сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай компани дээр ирж авна уу.
Сэтгэгдэл